Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэхээр тусгасан.
Тус зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Худалдан авах ажиллагааны газраас цахим худалдан авах ажиллагааны системийг эрхлэн хөтөлж, өнөөдрийн байдлаар 26 цахим тендер шалгаруулалтыг зохион байгуулаад байна.
Худалдан авах ажиллагааны газраас цахим тендер шалгаруултад оролцохыг сонирхогчдод цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглах мэдлэг, чадварыг олгох сургалтыг 2013 оны 4 дүгээр сар 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтанд нийт 10 аж ахуйн нэгжийн 13 төлөөлөгч оролцсон ба энэхүү сургалтыг цаашид тогтмол явуулж байхаар төлөвлөн ажиллаж байна.