УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны зохион байгуулж буй төсөл арга хэмжээний явц болон агентлагын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар худалдан авах ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг хэмнэлттэй, үр ашигтай зохион байгуулах, цаашдын үйл ажиллагаандаа төрийн албан хаагчийн ёс суртахуун, сахилга хариуцлагыг сахин ажиллах чиглэл өглөө.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС