Цахим шалгалтын системийн хамгийн гол онцлог бол шалгуулагч шалгалтыг онлайн хэлбэрээр өгөх боломжтой ба шалгалтын явцад үр дүн хариу, алдааг тооцоолон гаргах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх явдал юм. Хэрэглэгчийн хувьд шалгалтын явцад гардаг зарим нэг мэдээллийг тэр дор мэдээлж байдаг. Мөн шалгалтын үр дүн болон тайланг цаг алдалгүй боловсруулдаг, ашиглахад хялбар ойлгомжтой, цаасны болон шууд зардлуудад хэмнэлт гарах ач холбогдолтой давуу талтай систем юм
- Цаг хугацаа хэмнэх
- Мэдээллийн нууцлал хангагдсан
- Олон нийтэд хүртээмжтэй
- Ангилсан бүртгэлтэй
- Мэдээлийн бааз сан үүсгэж байгаа
- Бусад системтэй холбогдох
- Онлайн шалгалт авах
- Тестийн санг үүсгэх, нэгдсэн цогц тестийн нөөцтэй болох
- Нэмэгдэл зардлуудад хэмнэлт үүсгэх
Худалдан авах ажиллагааны шалгалтын дэд системийг I улиралд бүрэн тестлэж дууссан бөгөөд 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлсэн.Хэрэглээнд нэвтэрсэнээс хойш 181 удаагийн шалгалтыг цахимаар зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 2700 гаруй шалгуулагчаас шалгалт авсан байна.Шалгалтын дэд системд 1948 гаруй шалгуулагч болон 7 сургалтын байгууллага, 7 сургалтын байгууллагын 10 багшийн дэлгэрэнгүй мэдээлэл, А3 сертификат эзэмшигчдийн дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн.Хөдөө орон нутагт Ховд аймагт 2, Баянхонгор аймагт 3, Өвөрхангай аймагт 3, Өмнөговь аймагт 4 шалгалтыг тус тус цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулаад байна.Шалгалтын дэд системд 8 бүлгийн нийт 494 асуулттай санг үүсгэсэн.