Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Мерси корп, Койка Олон улсын байгууллагуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

        Тус уулзалтаар өнгөрөгч хугацаанд талууд худалдан авах ажиллагааны салбарыг бэхжүүлэх, салбарын албан хаагчдыг чадавхжуулах, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн мэдлэг олгох сургалт зохион байгуулах,  орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг чадавхжуулах, цахим худалдан авах ажиллагааны системийн шинэчлэл хийх зэрэг хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцаж, цаашид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүлжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраар зохион байгуулуулах, салбарын улсын зөвлөлгөөн зохион байгуулах, орон нутгийн худалдан авах ажиллагааны албадын чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Худалдан авах ажиллагааны газар