Азийн хөгжлийн банкнаас 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 22-ны өрдүүдэд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх сургалтад тус байгууллагын 15 албан хаагч хамрагдлаа.
Уг сургалтаар Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаанд тавигдах шаардлага, авлигын эсрэг, шударга байдлын бодлого, үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээллийг танилцуулж, худалдан авах ажиллагаанд гарч болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлын талаар семинар өгөв.
Захиргаа, удирдлагын хэлтэс