Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 195 дугаар тогтоол, “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Монгол улсын ерөнхий сайдын 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамж, Хууль зүйн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийг тус тус үндэслэн Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай, Төрийн албаны зөвлөлийн Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгжийн ахлах референт Н.Энхцэцэг, М.Алтанбагана, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга, улсын ахлах байцаагч Т.Хүрэлжав, мөн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газарт  2015 оны 10 сарын 07-12-ны өдрүүдэд ажилласан.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Худалдан авах ажиллагааны газрын архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, цахим систем болон байгууллагын ажлын зохион байгуулалтын чиглэлээр холбогдох үзлэг, шалгалтыг хийж тус агентлагын үйл ажиллагаанд 96,28 хувь ”А буюу маш сайн” үнэлгээ өглөө.

Захиргаа, удирдлагын хэлтэс