Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Худалдан авах ажиллагааны газар байгууллагынхаа албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хууль тогтоомж сурталчлах сарын аян”-ыг “Хууль “Хууль эрх зүйн зөрчилгүй хамт олон” уриан дор 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 сарын 21-ний өдрийг хүртэл зохион байгуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 28-ны өдөр аяны нээлтийг хийлээ.  

Аяны хүрээнд албан хаагчдын заавал судалвал зохих хууль, эрх зүйн актын жагсаалтыг сурталчлан таниулах ажлыг албан хаагчдын оролцоо, санал, санаачилгад тулгуурлан сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах чиглэл баримтлав. “Хууль, эрх зүйн зөрчилгүй хамт олон” уриа бүхий аяны шилжин явах дарцгийг хэлтсүүдэд аялуулж, дарцаг аялсан өдрүүдэд бүтээлч ажлуудыг нийт албан хаагчдын дунд аяны удирдамжид нийцүүлэн зохион байгуулах юм. Шилжин явах дарцгийг Хууль, хяналтын хэлтсээс аялуулж эхлээд байна.

Аяны нээлтийн үеэр байгууллага, хэлтсийн дарга нар “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хүсэл, эрмэлзлэлээ” нийт албан хаагчдын өмнө илэрхийлэв. Мөн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, Шилэн дансны мэдээллийн ил тод байдал, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй холбоотой мэдээллийг албан хаагчдад таниулан сурталчлав.

Захиргаа, удирдлагын хэлтэс