“Монголын Залуучуудын холбоо”, “Ил тод байдлын түншлэл” ТББ-уудын санаачлан гаргасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг уриалсан зурагт хуудасны агуулгад нэгдэж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа илэрхийлэн гарын үсэг зурах аяныг Худалдан авах ажиллагааны газрын хамт олны дунд өрнүүлж байна.
Мөн энэ арга хэмжээтэй уялдуулан албан хаагчдын дунд уг 5 зурагт хуудсанд оновчтой нэр өгч, тайлбар хийх уралдааныг зарласан.
Албан хаагчдын дунд хэрэгжүүлэх авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид гарын үсэг зурж, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг 100 хувь дэмжээд байна.
Уралдааны дүн 2015 оны 11 сарын 13-ны өдөр гарна.
Захиргаа, удирдлагын хэлтэс