ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД

                    ҮЗҮҮЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

Д/д

Үйлчилгээ үзүүлэх нэгж

Үйлчилгээний төрөл

Үйлчилгээний талаарх товч мэдээлэл

Бүрдүүлэх материал

1

Нэг цэгийн үйлчилгээ

1.1.Худалдан авах ажиллагааны холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх

Дараах сувгаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой:

  • Утас: 62263014;
  • Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://tender.gov.mm –ийн онлайн туслах;
  • Биеэр ирж уулзах.    
  •  

1.2.Өмчийн харилцааны зөвлөгөө, мэдээлэл өгөх

Дараах сувгаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой:

  • Утас: 62263014;
  • Биеэр ирж уулзах.    
  •  

1.3.Тендерт оролцогч нарт мэдэгдэл, тодруулга олгох

Худалдан авах ажиллагааны хэлтсийн зохион байгуулсан тендер шалгаруулалтын холбоотой ТӨБЗГ-ын мэдэгдэл, тодруулгыг тендерт оролцогчид олгоно.

  1. Ажилтны үнэмлэх (тендерт оролцогч хуулийн этгээдийн хувьд);
  2. Иргэний үнэмлэх (иргэн).

1.4.Цахим тендерт бүртгүүлэх

Цахим тендерт бүртгүүлэх аж ахуйн нэгжээс цахим хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг баталгаажуулна. Үйлчлүүлэгч цахим хэлбэрээр хандана.

  1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандсан хүсэлт;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

1.5.Тоон гарын үсгийн            e-token төхөөрөмж авах

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж байгаа цахим тендерт оролцох хуулийн этгээд нь тендерийн санал илгээхдээ тоон гарын үсгээр баталгаажуулна. Иймээс тоон гарын үсгийн e-token төхөөрөмжийг заавал авсан байх шаардлагатай. Энэ талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн https://www.tender.gov.mn/mn/guide/index холбоосоор хандаж авах боломжтой.

Үндэсний тоон гарын үсэг гэрчилгээжүүлэгч байгууллага болох “MONPASSCA” ХХК нь тоон гарын үсэг авах хүсэлт гаргасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

Тоон гарын үсгийн олголтыг улсын хэмжээнд доорх цэгээр олгож байна:

  1. “MONPASSCA” ХХК-ийн төв байр;
  2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар;
  3. 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар;
  4. Дүнжингарав худалдааны төвийн “Иргэдэд үйлчлэх төв”.
  1. “MONPASSCA” ХХК-тай тухайн хуулийн этгээдийн байгуулсан гэрээний эх           (2 хувь);
  2. Тоон гарын үсгийн e-token төхөөрөмж авах хүсэлт;
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (наториатаар баталгаажуулсан байх);
  4. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
  5. Итгэмжлэл (шаардлагатай тохиолдолд). 

1.6. Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг  эзэмшсэний гэрчилгээ (АЗ) олгох

Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтын шалгалтад тэнцсэн иргэнд АЗ гэрчилгээ олгодог бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны цахим системд АЗ гэрчилгээ эзэмшигчийн бүртгэл, мэдээллийг бүртгэж, ил тод мэдээлнэ.    

  1. Ажилтны үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд);
  2. Иргэний үнэмлэх (иргэн).

2

Мэдээлэл, технологийн алба

Тендерт оролцогчоос төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлэх,  бүртгэгдсэн мэдээлэлд засвар, өөрчлөлт оруулах, цахим худалдан авах ажиллагаатай холбоотой хүсэлтийг шийдвэрлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх

Цахим системд бүртгүүлэх, мэдээлэлд өөрчлөлт оруулах, хүсэлт шийдвэрлэхэд “Бүрдүүлэх материал” хэсэгт дурдсан материалыг шаардана. Өөрийн биеэр ирэх шаардлагатай.

Цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээллийг дараах сувгаар авах боломжтой:

  • Утас: 62263023, 62263026;
  • Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем  https://tender.gov.mm–ийн онлайн туслах;
  • Цахим шуудан: it@procurement.gov.mn;
  • Фэйсбүүк хаяг: Цахим худалдан авах ажиллагаа / Е-procurement system of Mongolia;
  • Твиттер: Цахим тендер;
  • Цахим худалдан авах ажиллагааны сургалт: Пүрэв гараг бүр 10:00 цагт;
  • Биеэр ирж уулзах.    
  1. Албан бичиг (хуулийн этгээдийн хувьд);
  2. Иргэний үнэмлэх.

3

Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтэс

Дуудлага худалдаанд оролцох

Дуудлага худалдааны зар байгууллагын цахим хуудас http://pcsp.gov.mn/, өдөр тутмын сонинд нээлттэй зарлагдана.

Дуудлага худалдааны талаарх мэдээлэлтэй байгууллагын цахим хуудасны http://pcsp.gov.mn/file/1592 холбоосоор хандаж танилцах боломжтой.

  1. Хүсэлт;
  2. Дэнчин төлсөн баримт;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар (Дуудлагын худалдаанд оролцохоор биеэр ирэхдээ иргэний үнэмлэхийг эхээр нь авч ирэх).

4

Захиргаа, хууль зүйн  хэлтэс

Архивын лавлагаа авах

Бичгээр хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын архивт хадгалагдаж байгаа материалаас архивын лавлагаа авах боломжтой.

Төрийн өмчийн хороо (хуучнаар)-ны үеийн төрийн өмчийн холбоотой баримт, материал Архивын ерөнхий газарт шилжсэн тул байгууллагын архиваас лавлагаа өгөх боломжгүй.

  1. Албан бичиг (хуулийн этгээдийн хувьд);
  2. Иргэний үнэмлэх (иргэн).

                                                              

 

 

                                                                  ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР