Албан хаагчдын авлигын эсрэг хууль эрх зүйн мэдлэгийг сорих, танин мэдэхүйн агуулгатай “АХА” уралдаант тэмцээнийг 2015 оны 11 сарын 10-ны өдөр АТГ-тай хамтран зохион байгуулав. Уралдаант тэмцээнд Мэдээллийн технологийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуу түрүүлж, мөн хэлтсийн дарга Д.Лхамсүрэн удаалав. “АХА” уралдаант тэмцээнийг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Туул хамтран зохион байгуулсан юм.
“АХА” уралдаант тэмцээний асуултын агуулгад зөвхөн авлигын эсрэг хууль тогтоомж төдийгүй байгууллагын албан хаагчдын заавал мэдвэл зохих хууль, эрх зүйн акт, түүнчлэн танин мэдэхүйн чиглэлийн асуултуудыг тусгасан нь тэдний эрх зүйн мэдлэгийг ахиулах, хууль тогтоомжийг сурталчлан таниулахад багагүй ач холбогдолтой байв.
Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “Хууль тогтоомж сурталчлах сарын аян”-ы хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулсан юм.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС