Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг АТГ-тай хамтран зохион байгуулах хүрээнд тус газрын Судалгаа, шинжилгээний албаны Ахлах ажилтан Ц.Шинэбаяр “Худалдан авах ажиллагаан дахь авлига, түүний хор уршиг (гадаадын жишээ)” сэдвээр 2015 оны 11 сарын 13-ны өдөр лекц уншин албан хаагчидтай уг сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, санал солилцов.

Мөн энэ үеэр Монголын Залуучуудын холбоо, Ил тод байдлын түншлэл ТББ-уудын санаачлан гаргасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг уриалсан агуулгатай 5 төрлийн зурагт хуудсанд оновчтой нэр өгч, тайлбар хийх уралдааны дүнг гаргав. Уралдаанд албан хаагчид идэвхитэй оролцож, өөр өөрийн санаагаа дэвшүүлэн ярилцсан бөгөөд Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Лхамсүрэн олонхийн саналаар тэргүүлэв. Уг уралдааныг “Хууль тогтоомж, сурталчлах сарын аян”-ы хүрээнд зарласан юм.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС