Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Худалдан авах ажиллагааны газар нь авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээнд хамрагдсан 122 байгууллагаас авсан онооны эрэмбээр жагсаахад 96,5 оноогоор 2 дугаар байранд орж, өмнөх оны үнэлгээгээ 12,5 оноогоор ахиулсан байна. Ийнхүү 3 жил дараалан авлигын эсрэг үйл ажиллагаа, түүний үр дүнд ахиц гарган ажиллав. ХААГ-ын 2015 оны үнэлгээ улсын дундажаас 28,3, агентлагуудын улсын дундаж үнэлгээнээс 23,7 оноогоор тус тус дээгүүр дүнтэй гарчээ. Энэхүү амжилт нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд байгууллагын удирдлага, албан хаагчдын ихээхэн хүчин чармайлтын үр дүн бөгөөд энэ нь үнэлгээ хийсэн хөндлөнгийн шинжээчдийн багийн сайшаан тэмдэглэснээр илэрхийлэгдэж байна.

                                                   

Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг АТГ-ын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлсэн бөгөөд 122 байгууллага тус үнэлгээнд хамрагджээ. Үүнд:

  • Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагууд,
  • Төрийн захиргааны төв байгууллага буюу яамд,
  • Засгийн газрын агентлагууд,
  • Аймаг, нийслэл,
  • Дүүрэг,
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН.  

Энэ талаар АТГ-ын цахим хуудас дахь холбогдох мэдээлэлтэй http://iaac.mn/news/show?id=1138 холбоосоор хандаж танилцах боломжтой юм.

Худалдан авах ажиллагааны газрын Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг эзэлсэн байраар харуулбал: 

                                                            

 

 Захиргаа, удирдлагын хэлтэс