Монгол улсын Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Азийн хөгжлийн банкны “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих техник туслалцааны төсөл” хамтран 2016 оны 04 сарын 13-14-ний өдрүүдэд “Худалдан авах ажиллагааны Удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газар, 21 аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга, удирдах албан тушаалтан, Азийн хөгжлийн банкны Монгол улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих техник туслалцааны төслийн баг, худалдан авах ажиллагаанд оролцогч иргэний нийгэм, аж ахуйн нэгжийн төлөөлөл, худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалт зохион байгуулдаг ТББ-ийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөний үеэр худалдан авах ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн оролцоог хангах, төрийн худалдан авах ажиллагаагаар хувийн хэвшлийг дэмжих, ноггон худалдан авалт болон худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцсон.
Худалдан авах ажиллагаан дахь иргэд, иргэний ниймгийн хяналтыг нэмэгдүүлэх, тэднийг сургах, мэргэшүүлэх ажил орон нутагт дутагдалтай байгаа, түүнчлэн худалдан авах ажиллагаанд дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг дэмжих тал дээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, ТБОНӨХБАҮХАТ хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг зөвлөгөөнд оролцогчид гарсан.
Худалдан авах ажиллагааны газар