Худалдан авах ажиллагааны газар нь тендер шалгаруулалтын ил тод байдлыг хангах, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг сайжруулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зорилгоор төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг тогтмол оролцуулан бөгөөд 2016 онд 35 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 52 төлөөлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Хамтран ажиллаж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын гишүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Авлигатай тэмцэх газартай хамтран уулзалт, семинарыг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Уг уулзалтанд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаяр “Таны мэдэх ёстой ашиг сонирхол”, Худалдан авах ажиллагааны газрын Хууль, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Санчиргарав “Худалдан авах ажиллагаан дахь олон нийтийн оролцоо” сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн уулзалтанд ирсэн төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс авлига ашиг сонирхол, худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаарх судалгаа авч, оролцогчдын санал сэтгэгдлийг сонсон, сонирхсон асуултанд хариулт өглөө.
ХУУЛЬ, ХЯНАЛТЫН ХЭЛТЭС