Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэн уламжлал ёсоор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Худалдан авах ажиллагааны газар ICT EXPO-д 2 дахь жилдээ оролцож байгаа ба өмнө нь 2013 онд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Солонгосын Samsung SDS компанийн хийж гүйцэтгэсэн “Цахим худалдан авах ажиллагааны систем” www.meps.gov.mn–ийг танилцуулж байсан бол энэ жил Монгол Улсын төсвийн хөрөнгөөр монголдоо хөгжүүлж буй “Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем” болох www.tender.gov.mn-ийг танилцуулж байна.
Дээр дурдсан цахим системийн талаарх мэдээлэл болон худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимийн Б-60 асарт хүрэлцэн ирээрэй.