Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн бүх нийтийг компьютержүүлэх, интернэт холболтыг Монгол Улс даяар хүртээмжтэй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр Монголын 2 гаруй сая иргэн интернэтийг өдөр тутам ашиглаж байна.
УИХ 2011 оны 12 сард “Цахим гарын үсгийн тухай” хуулийг баталсан. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ)-аас хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс тоон гарын үсгийн талаар баримтлах бодлогыг баталсан.
Худалдан авах ажиллагааны газар “Иргэн, аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр тендерийн баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлдэж, гарын үсэг зурж, тамга дарах зэрэг үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа бөгөөд төрийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ найдвартай нууцлах зэрэг олон давуу тал бий болох юм.
Энэ бол мэдээллийн технологийн үр ашиг. Энэхүү үр ашгийг улам бүр дээшлүүлэх боломж нь “Цахим гарын үсэг” юм.
Мэдээллийн технологи, Инновацийн хэлтэс