Худалдан авах ажиллагааны хэлтсийн хамт олноос санаачилан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийт албан хаагчдыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болох эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж , өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө өгөх, чанартай , аюулгүй үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ ХҮН –ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ “ арга хэмжээг “UB” нэгдсэн төв лаборатори, “Годдесс” эмнэлэгүүдтэй хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр газрын албан хаагчдидад дараах зөвлөгөө мэдээллийг “UB” нэгдсэн төв лаборатори, “Годдесс” эмнэлэгийн зүгээс өглөө.
- Урьдчилан сэргийлэх үзлэг , шинжилгээний талаар “UB” нэгдсэн төв лаборатори эмнэлэгийн эмч доктор н.Оюун ерөнхий заавар, зөвлөгөө өгөх
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ авах
- Өөх , тос , сахарын шинжилгээ / холестрол , сахар , триглицерид / авах
- Даралт үзэх / зөвлөгөө өгөх /
- Халуун аньс , чацаргана , вимамин С –ээр “Годдесс” эмнэлэгийн хамт олон үйлчлэх
- Шинжилгээний хариуг түргэн шуурхай гаргаж, зөвлөгөө өгөх