Төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай, ил тод болгох зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Цахим дэлгүүр”-ийг ашиглалтад оруулах, ерөнхий гэрээг хэрэгжүүлэх төслийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 3-4-ний хооронд Европын сэргээн босголт хөгжлийн банкны олон улсын зөвлөх ноён Педро Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны хэлтэст ажиллаж, ерөнхий гэрээ байгуулан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтыг хэрхэн боловсруулах талаар сургалт, мэдээлэл хийлээ.
Худалдан авах ажиллагааны хэлтэс