2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж хурлаар тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа.
Энэхүү 03/2016 тоот тогтоолд зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нийн Төлөөлөн удирдах зөвлөлд Төрийг төлөөлөх гишүүдээр
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
- Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл
Цөөнх хувьцаа эзэмшигчдийг төлөөлөх гишүүдээр
- Д.Ганболд,
- О.Орхон,
- М.Мөнхбаатар нарыг тус тус дөрвөн жилийн хугацаатай томилсон байна.
Мөн энэ хурлаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлыг энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш ажлын хоёр хоногт багтаан хуралдуулахыг шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдэд үүрэг болголоо.
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС