Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нийт Төлөөлөн удирдах зөвлөлтэй  51 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжид төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх давхардсан тоогоор 450 гишүүдийг холбогдох яамдын саналыг авсны үндсэн дээр газрын хурлаараа хэлэлцүүлэн томилон ажиллуулж байна.

Дээрхи 51 компаниас компанийн дүрмээр хараат бус гишүүдтэй 48 компанид 143 хараат бус гишүүн ажиллаж байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл юм. Төлөөлөн удирдах зөвлөл нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага бөгөөд дарга, гишүүд нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн дүрэм болон бусад хууль тогтоомж, журмаар олгогдсон эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

            Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь холбогдох хууль, журмаар олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлэх, эрх үүргээ хэтрүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр гүйцэтгэх удирдлагад нөлөөлөх болон бусад зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд эргүүлэн татах хүртэлх арга хэмжээг авч ажиллаж байна.

            Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн дүрэм болон бусад хууль тогтоомж, журамд нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлийг удирдамж, чиглэл, удирдлагаар ханган ажиллаж байна.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС