cover

Огноо: 2016-10-26
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2016-11-07
Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах /Баян-Өлгий, Өлгий сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2016/ХБ-08

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Гэр хорооллын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах /Баян-Өлгий, Өлгий сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: 11. Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. - Байгууллагын дансны үлдэгдэл харилцагч банкны тодорхойлтоор - Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй/
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 9. Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан /аудитын дүгнэлтийн хамт/ ирүүлнэ
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 12. Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ, хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 03.9.3: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 0.4-35 кВ-ын Тусгай зөвшөөрөлтэй байна. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 03.2.1: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засварын 0,4-10 кВ эсхүл 1.2.5. Дотор гэрэлтүүлэг цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл) тусгай зөвшөөрөлтэй байна. Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 2800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 11-р сарын 07 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 11-р сарын 07 -ний өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Улаанбаатар элекромонтаж ХХК Багц 4 231,490,868₮ Иж бүрдэл дутуу.
2 Одкон-Эрчим ХХК Багц 4 243,429,200₮ Иж бүрдэп дутуу
3 Дархан Сэлэнгэ ЦТС ХХК Багц 4 279,048,788₮ Иж бүрдэл дутуу
4 Термл элект трейд ХХК Багц 4 272,394,579₮ Ерөнхий нөхцөл хангаагүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.