cover

Огноо: 2016-10-28
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2016-11-28
Тендер шалгаруулалтын нэр: Ялтныг ажлын байраар хангах үйлдвэрийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2016/VII.3.3.2

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Ялтныг ажлын байраар хангах үйлдвэрийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

  • Багц 1 - “Гутлын үйлдвэр” 4700 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 2 - “Эрдэст нутгийн бутлуурын үйлдвэр” 350000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 3 - “Хувцасны үйлдвэр” 730000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 5 - “Эсгийний үйлдвэр” 110000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх /2014, 2015/
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 оны санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг цахим систем ашиглан шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардлагагүй
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийг 2016 оны 11-р сарын 28 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 11-р сарын 28 -ний өдрийн 10 цаг 40 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Моно билка ХХК Багц 5 10,800,000₮ Татварын тодорхойлолт ирүүлсэн боловч тодорхойлолтын хүчинтэй хугацаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан. 2015 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл ирүүлээгүй. Тендерийн маягтын агуулгыг өөрчилж, утга санааг алдагдуулсан хэлбэрээр ирүүлсэн. Мөн 5 дугаар багцын үнийн санал тендерийн маягтад тусгагдаагүй. Тендерийн хүчинтэй байх хугацаа тодорхойгүй. Мэдэгдэл, тодорхойлолтыг Худалдан авах ажиллагааны газарт хаяглсан.
2 Моно билка ХХК Багц 1 4,500,000₮ Татварын тодорхойлолт ирүүлсэн боловч тодорхойлолтын хүчинтэй хугацаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан. 2015 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мэдээлэл ирүүлээгүй. Тендерийн маягтын агуулгыг өөрчилж, утга санааг алдагдуулсан хэлбэрээр ирүүлсэн. Мөн 5 дугаар багцын үнийн санал тендерийн маягтад тусгагдаагүй. Тендерийн хүчинтэй байх хугацаа тодорхойгүй. Мэдэгдэл, тодорхойлолтыг Худалдан авах ажиллагааны газарт хаяглсан.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.