cover

Тендер шалгаруулалтын нэр:    “Эд хөрөнгийн бүртгэлийн системийн серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар:     NCP-2.4.5

  1. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь (ОӨУБЕГ) “Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх” дэд төслүүдийг хэрэгжүүлж   Эд хөрөнгийн бүртгэлийн системийн серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж  байна. 
  2.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт байрлах сүлжээний нэгдсэн төвд шаардлагатай (серверүүд ....гэх мэт ) тоног төхөөрөмжийг  нийлүүлж дагалдах мэдээлэл технологийн  үйлчилгээг үзүүлэх   битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Тендер шалгаруулалтыг  2011 оны  “ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам” болон  “Ухаалаг засаг” төслийн Санхүүжилтийн  хэлэлцээрийн  Хуваарь 2 –т заасан    Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан   гүйцэтгэнэ.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:  Санхүүгийн шаардлага буюу борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 500,000 ам.доллараас багагүй байх; туршлагын хувьд сүүлийн 3 жилд ижил төстэй 3  ажил гүйцэтгэсэн байна.
  4. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.  Дотоодын давуу эрх тооцохгүй.
  5. Тендерийг  5600 $ (Таван мянга зургаан зуун) америк долларын тендерийн баталгааны хамт  2017 оны 03. дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.   Тендерийг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны  03 дугаар  сарын 17-ны өдрийн 11:30 цагт нээнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90  хоногийн дотор хүчинтэй байна.
  6. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг:

  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Төрийн өмчийн бодлого , зохицуулалтын газар

       Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг , 1-хороо Энхтайваны өргөн чөлөө 16-а,

Засгийн газрын IX-р байр, Нэг цэгийн үйлчилгээ

Утас: 62263435, 62263014

Цахим  хаяг: procurement@pcsp.gov.mn

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Ай Ти Зон ХХК Багц 1 1,379,359,850₮ 0000-00-00

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Саммит Компьютер ТехнологиХХК Багц 1 1,498,118,150₮ тендерийн баримт бичгийн иж бүрдэл дутуу шаардлагад нийцээгүй
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.