# | Тендерт оролцогчийн нэр | Багцын нэр | Санал болгосон үнэ |
---|---|---|---|
1 | Хасу энержи интернайшнл ХХК | Багц 1 | 369,479,000₮ |
2 | Ай Ти Зон ХХК | Багц 1 | 415,872,380₮ |
3 | Бодь-Электроникс ХХК | Багц 1 | 194,653,800₮ |
4 | Эм Си Ти ХХК | Багц 1 | 415,014,500₮ |
Тендер шалгаруулалтын нэр:“13 Аймгийн эд хөрөнгийн цахим бүртгэлийн орчинг бүрдүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: NCB-2.4.3 Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Оюуны өмч,улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/ “Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн системийг Монгол Улсад нэвтрүүлэх дэд төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:13 аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн нэгж дэх эд хөрөнгийн бүртгэлийн архивын баримтыг цахимжуулах,нэгдсэн цахим сүлжээнд холбоход шаардлагатай, захиалагчийн тодорхойлсон техникийн нөхцөлд бүрэн нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “13 Аймгийн эд хөрөнгийн цахим бүртгэлийн хэлтэст 47 ширхэг компьютер,32ширхэг сканнер 26 ширхэг принтер болон дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Санхүүгийн шаардлага:
Туршлагын шаардлага:
Тендер шалгаруулалтыг 2011 оны 1-р сард боловсруулж гаргасан ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам, төслийн буцалтгүй тусламжийн гэрээний 2 дугаар хавсралтаар батлагдсан Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэнэ.
Тендерийн хамт 4,260,0000 /дөрвөн сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 14:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-16а Засгийн газрын IX байр, Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 62263014,62263038 хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо,
Энхтайваны өргөн чөлөө-16А, Засгийн газрын IX байр
Нэг цэгийн үйлчилгээ, Утас: 62263014,62263038
www.tender.gov.mn;www.pcsp.gov.mn
# | Тендерт оролцогчийн нэр | Багцын нэр | Санал болгосон үнэ |
---|---|---|---|
1 | Хасу энержи интернайшнл ХХК | Багц 1 | 369,479,000₮ |
2 | Ай Ти Зон ХХК | Багц 1 | 415,872,380₮ |
3 | Бодь-Электроникс ХХК | Багц 1 | 194,653,800₮ |
4 | Эм Си Ти ХХК | Багц 1 | 415,014,500₮ |