Огноо: 2017-03-31
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2017-05-01
Тендер шалгаруулалтын нэр: Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн өргөтгөлийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2017/II.1.3.1
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн өргөтгөлийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
- Багц 1 - Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн тоног төхөөрмж 5600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 2 - Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн эд хэрэгсэл 300000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 3 - Бүсийн төвийн тоног төхөөрөмж 2200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил ( 2014, 2015, 2016 он)-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем, Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. Энэ тендерт сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайланг шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх. /Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актыг ирүүлнэ/
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийг 2017 оны 05-р сарын 01 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05-р сарын 01 -ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435