Огноо: 2017-05-01
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2017-05-31
Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/ Багц-2, Багц-4
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2017/XIII.3.2
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/ Багц-2, Багц-4 -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
- Багц 2 - Үйл оношийн тоног төхөөрөмж 400000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 4 - Дурангийн мэс заслын тоног төхөөрөмж 7200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2014, 2015, 2016)-ийн борлуулалтын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх. /Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлнэ/.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийг 2017 оны 05-р сарын 31 -ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05-р сарын 31 -ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435