cover

Огноо: 2017-06-09
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2017-07-10
Тендер шалгаруулалтын нэр: Шинээр ашиглалтад орох спортын ордон, бассейны тоног төхөөрөмж хэрэглэл худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2017/XI.1.3.18

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Шинээр ашиглалтад орох спортын ордон, бассейны тоног төхөөрөмж хэрэглэл худалдан авах -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

  • Багц 1 - Усан бассейнны тоног төхөөрөмж, хэрэглэл 1100000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 2 - Спортын тоног төхөөрөмж, хэрэглэл 4200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан e-balance-аас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана. Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайланг шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх. /Ижил төстэй бараа гэдэгт спортын тоног төхөөрөмж, хэрэглэл нийлүүлсэн гэрээг тооцно. Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ./
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийг 2017 оны 07-р сарын 10 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07-р сарын 10 -ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Хосгангийн оргил Багц 2 374,076,000₮ 0000-00-00

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Нируннагар Багц 1 85,975,000₮ Тендерийн баталгааны хүчинтэй хугацааг дутуу ирүүлсэн.
2 ЖМН Багц 1 68,911,515₮ Тендерийн баталгааны хүчинтэй хугацааг дутуу ирүүлсэн.
3 Нируннагар Багц 2 370,440,000₮ Тендерийн баталгааны хүчинтэй хугацааг дутуу ирүүлсэн.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.