cover

Огноо: 2017-06-23
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2017-07-24
Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн төвийн барилга (дундговь, дэлгэрхангай сум)
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2017/XIII.1.18

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн төвийн барилга (дундговь, дэлгэрхангай сум) -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан “e-balance”-аас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана. Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны санхүүгийн тайланг шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд /2014, 2015, 2016 он/ тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилгын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна. /Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана./
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1.Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт. 2.1.2.Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл). 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт. 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт. 03.3.1 115-2500 С температуртай, 0.7-16.0кгх/см2 даралттай зуухны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ. /Эрчим хүчний хөгжлийн төвийн/ /Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тендерийн хамт 13650000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 07-р сарын 24 -ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07-р сарын 24 -ний өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 “ОГОСЦ” ХХК Багц 1 899,443,354₮ 2017-09-11

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Бага ази Багц 1 918,949,454₮ Инженер, техникийн ажилчдын нийгмийн даатгал төлсөн НД8 маягтыг сүүлийн 6 сарын байдлаар ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
2 “Биг монголиан билдинг” ХХК Багц 1 1,143,757,400₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,042,675,000₮
Шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн
3 Бизнес фокус Багц 1 932,391,705₮
Хөнгөлөлттэй үнэ: 857,800,369₮
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер нь 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтаны гэрчилгээ авсан нь тендерийн баримт бичигт заасан мэргэжлээрээ 3 жил ажилласан байна гэсэн шаардлагыг хангаагүй, Хаан банкны эзэмшлийн Автокран санал болгосон боловч Хаан банктай хийсэн түрээсийн гэрээ ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
4 ЖамХХК Багц 1 978,112,200₮
Хөнгөлөлттэй үнэ: 900,000,000₮
Шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн.
5 Ганцаг ХХК Багц 1 949,134,801₮
Хөнгөлөлттэй үнэ: 854,221,321₮
Тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
6 Мөнхийн үргэлжлэл ХХК Багц 1 959,878,219₮
Хөнгөлөлттэй үнэ: 902,285,526₮
Шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн.
7 Суварган говь Багц 1 955,284,308₮ Санал болгосон талбайн инженер, сантехникийн инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерүүд нь тухайн компанид доод тал нь 6 сараас доошгүй хугацаанд ажилласан эсэх нь тодорхойгүй. “Суварган говь” ХХК-ийн нэр дээр нийгмийн даатгал төлөөгүй байгаа нь шаардлагад нийцээгүй.
8 “Цагаан зуун” ХХК Багц 1 1,219,181,955₮ Шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн.
9 Пи-Эм ХХК Багц 1 856,163,044₮ Бульдозерын мэдээлэл ирүүлээгүй. Авто ачигч санал болгосон нь шаардлагад нийцээгүй.
10 Тэд констракшн Багц 1 800,240,164₮ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер нь 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтаны гэрчилгээ авсан нь тендерийн баримт бичигт заасан мэргэжлээрээ 3 жил ажилласан байна гэсэн шаардлагыг хангаагүй, 50-00 УБ дугаарын Бульдозер санал болгосон боловч 50-00 УБ дугаартай техникийн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр техникийн зориулалт нь Эксковатор гэсэн нь шаардлагад нийцээгүй.
11 Өгөөмөр баян дэнж ХХК Багц 1 1,085,791,446₮
Хөнгөлөлттэй үнэ: 1,031,501,874₮
Шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн.
12 "Гүүд кэстл" ХХК Багц 1 1,159,307,078₮ Тендерт оролцогч ажлын талбай, барилгын суурьтай газар дээр нь очиж танилцсан тухай мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.