cover

Огноо: 2017-10-11
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2017-11-10
Тендер шалгаруулалтын нэр: Сумын эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор /Говь-Алтай, Цээл сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2017/XV.1.17

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын эрүүл мэндийн төвийн барилга, 10 ор /Говь-Алтай, Цээл сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, - 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл) - 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, - 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Тендерийн хамт 10130400 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 11-р сарын 10 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11-р сарын 10 -ний өдрийн 15 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Зост өргөө ХХК Багц 1 585,102,100₮ 0000-00-00

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 “Гээт” ХХК Багц 1 604,909,561₮ Тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрээний хавсралт ирүүлээгүй нь шаардлага хангаагүй. дулааны инженер, усан ханамж, ариутгах татуургын инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерүүдмйн цахим үнэмлэхний хуулбар ирүүлээгүй нь шаардлага хангаагүй Ижил төстэй ажилд барилга угсралтын ажил гүйцэтгээгүй нь шаардлага хангаагүй.
2 Ганцаг ХХК Багц 1 648,187,760₮
Хөнгөлөлттэй үнэ: 32,409,388₮
Ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь: 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэж ирүүлсэн нь шаардлага хангаагүй. 2017 оны 8, 9 дүгээр сарын НД8 маягтыг ирүүлээгүй нь шаардлага хангаагүй.
3 Арвин өргөө констракшн Багц 1 602,322,000₮ Тендерийн баталгааны үнийн дүн: 6,900,000.0 төгрөг, Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2018.01.23-ны өдрийг дуустал гэж ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй. 20.5.Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.
4 "Ашид гэгээн өргөө" ХХК Багц 1 634,035,708₮ Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2018.01.22-ны өдрийг дуустал гэж ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй. 20.5.Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.
5 “Биг монголиан билдинг” ХХК Багц 1 590,074,090₮ XV.1.17 “Сумын эрүүл мэндийн төвийн барилга 10 ор, /Говь-Алтай, Цээл сум/” барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад ирүүлсэн танай компанийн тендер нотариатын тамга, тэмдэг хууль бусаар ашигласан тул шаардлага хангаагүй. Мөн “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн байна.
6 Мөрөн-Алтай Багц 1 670,000,000₮ Тендерийн баталгааны үнийн дүн: 6,878,000.0 төгрөг, Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2018.01.22-ны өдрийг дуустал гэж ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй. 20.5.Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.