Огноо: 2018-03-01
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-04-02
Тендер шалгаруулалтын нэр: Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер /Улаанбаатар, Багануур дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2018/XVII.1.18
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн системийн хүчин чадлын өргөтгөл, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер /Улаанбаатар, Багануур дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 03.2.1. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0,4-10 кВ
Тендерийг 2018 оны 04-р сарын 02 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04-р сарын 02 -ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435