cover

Огноо: 2018-01-19
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2018-02-21
Тендер шалгаруулалтын нэр: Стандарт, хэмжил зүйн хэлтсийн барилга /Хэнтий, Хэрлэн сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2018/IV.3.1.1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Стандарт, хэмжил зүйн хэлтсийн барилга /Хэнтий, Хэрлэн сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил буюу 2015, 2016, 2017 он.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна.ана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга, хот байгуулалтын яам: - 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, - 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл) - 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, - 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Тендерийн хамт 7260000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 02-р сарын 21 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02-р сарын 21 -ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Цагаан зуун Багц 1 696,633,019₮ 2018-03-22

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Баянмогод ХХК Багц 1 674,457,046₮
Хөнгөлөлттэй үнэ: 60,701,134₮
Тендерийн материалын иж бүрдэл дутуу.
2 Хай ресурс ХХК Багц 1 718,024,358₮ Борлуулалтын орлого хүрэхгүй
3 ДОЦ ХХК Багц 1 679,281,594₮ Тендерийн материалын иж бүрдэл дутуу.
4 Төмөртхос бэрс Багц 1 717,959,832₮ Ижил төстэй ажлын туршлага хүрэхгүй.
5 Юүвоку Багц 1 666,892,000₮ Тендерийн материалын иж бүрдэл дутуу.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.