Огноо: 2019-04-26
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-06-10
Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Багануур дүүрэг, 2 дугаар хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/XII.1.1.309
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 100 ор /Улаанбаатар, Багануур дүүрэг, 2 дугаар хороо/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт батлагдсан төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж улсын комиссд хүлээлгэн өгсөн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: - БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил - БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, - БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт. - БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтийн ажил
Тендерийг 2019 оны 06-р сарын 10 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06-р сарын 10 -ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435