cover

Огноо: 2019-06-07
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-07-09
Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн төвийн барилга /Архангай, Эрдэнэмандал сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/ XVII.1.48

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Эрүүл мэндийн төвийн барилга /Архангай, Эрдэнэмандал сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт батлагдсан төсөвт өртөгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртөгийн үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж улсын комиссд хүлээлгэн өгсөн байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил - БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, - БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт. - БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтийн ажил
Тендерийн хамт 32000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 07-р сарын 09 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07-р сарын 09 -ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Вентана констракшн Багц 1 1,383,036,825₮ 2019-10-30

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 ОАКС ЭКСРЕСС ХХК Багц 1 1,498,820,972₮ Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн дүнгийн З0 хувь буюу 580 сая төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй ижил төстэй барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласныг нотлох гэрээ, хүлээлгэн өгсөн акт байхгүй нь шаардлагад нийцэээгүй.
2 Хөлөг од ХХК Багц 1 1,301,910,460₮ Ажил гүйцэтгэх үе шатны хуваарийг 2020.09.30-ны өдөр буюу ажил гүйцэтгэж дуусах хугацааг 60 хоногоор илүү тооцож ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй. ШШГЕГ-ын тодорхойлолтын хүчинтэй хугацаа дууссан байгаа нь шаардлагад нийцээгүй. Тендерийн баримт бичигт шаардсан үндсэн 4 машин механизмын 3 буюу 50-аас дээш хувийг бусдаас түрээслэхээр санал болгосон, түрээсийн гэрээ нь шаардлагад нийцээгүй.
3 Тунгалаг буянт дуут Багц 1 1,373,079,230₮ Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор 4,961,502 төгрөгийн өртэй байгаа нь шаардлагад нийцээгүй.
4 Номун заяа Багц 1 1,389,000,000₮ Тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баталгаа огт ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.