Огноо: 2019-06-17
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-07-17
Тендер шалгаруулалтын нэр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын их засвар /улсын хэмжээнд/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/XII.5.1
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын их засвар /улсын хэмжээнд/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
- Багц 3 - XII.5.1.1.12. Сургуулийн спорт заалны засвар /Архангай, Өлзийт сум/ 1600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 4 - XII.5.1.1.16. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын засвар /Булган, Тэшиг сум/ 1562000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 7 - XII.5.1.1.22. Цэцэрлэгийн барилга засвар /Сэлэнгэ, Түшиг сум/ 1000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 10 - XII.5.1.1.27. Цэцэрлэгийн барилгын засвар /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/ 1330000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 20 - XII.5.1.1.14. Сургуулийн дээвэр их засвар /Архангай, Хашаат сум/ 600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 28 - XII.5.1.1.11. Бага сургуулийн засвар /Хэнтий, Мөрөн сум/ 2460000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 29 - XII.5.1.1.19 Цэцэрлэгийн барилгын их засвар /Баян-Өлгий, Өлгий сум, 7-р цэцэрлэг/ 500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 30 - XII.5.1.1.25 Цэцэрлэгийн барилгын халуун тогоо засвар /Улаанбаатар, Багануур дүүрэг, 194 дүгээр цэцэрлэг/ 200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. - Байгууллагын дансны үлдэгдэл харилцагч банкны тодорхойлолт, - Арилжааны банкны зээлийн тодорхойлолтыг тус тус тооцно.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сан, Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn-ээс тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу зөвхөн 2016, 2017, 2018 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй засварын ажлын гэрээ байгуулж ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - БА-6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.2. Барилгын барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт - БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, - БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтийн ажил
Тендерийг 2019 оны 07-р сарын 17 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07-р сарын 17 -ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435