Огноо: 2019-11-20
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2019-12-05
Тендер шалгаруулалтын нэр: Тасганы овооноос хороодын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дагуу Самбалхүндэвийн эргэмжийн газрын авто замтай нийлэх хатуу хучилттай авто зам, 2.6 км /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ТӨБЗГ-2019/XIII.1.1.69
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Тасганы овооноос хороодын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дагуу Самбалхүндэвийн эргэмжийн газрын авто замтай нийлэх хатуу хучилттай авто зам, 2.6 км /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардлагагүй
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.8.2.1. Хатуу хучилттай зам барих, 2.8.2.6. Зам, талбайн тохижилтын ажил хийх, завсарлах, БА-6.4. Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-3.5. Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт /Эрчим хүчний яамны 03.2.1 заалтыг дүйцүүлнэ./
Тендерийг 2019 оны 12-р сарын 05 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12-р сарын 05 -ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435