cover

Огноо: 2013-02-22
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2013-03-25
Тендер шалгаруулалтын нэр: Гурван сайхан нисэх буудлын аэродромыг өргөтгөх, хүчитгэх ажил /Өмнөговь/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XX-26

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Гурван сайхан нисэх буудлын аэродромыг өргөтгөх, хүчитгэх ажил /Өмнөговь/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 300000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 3 жилийн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 9 000 000 000 /есөн тэрбум/ төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 3 000 000 000 /гурван тэрбум/ төгрөгөөс багагүй байх ба баталгаажуулсан байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2010, 2011, 2012 он/
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жил буюу 2008-2012 онуудад доод тал нь нэг удаа 9 000 000 000 /есөн тэрбум/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Тендерийн хамт Тендерийн баталгааны үнийн дүн: 260 000 000 /хоёр зуун жаран сая/ төгрөг байна. Хүчинтэй байх хугацаа: 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хүчинтэй. төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2013 оны 03-р сарын 25 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 03-р сарын 25 -ний өдрийн 11 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 “Арц суврага” ХХК Багц 1 17,000,000,000₮ Татварын ерөнхий газраас 2013.03.29-ний өдөр авсан лавлагаагаар татварын өртэй бөгөөд тендерийн баталгаа нь 2013.06.06-ны өдрийг хүртэл хугацаатай санал болгосон байгаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дутуу байна.
2 “Монроуд” ХХК Багц 1 21,247,681,793₮ Татварын ерөнхий газраас 2013.03.29-ний өдөр авсан лавлагаагаар татварын өртэй бөгөөд санал болгосон тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн байна.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.