Огноо: 2013-11-15
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2013-12-16
Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн нисэх буудлын аэродромын өргөтгөл, хүчитгэлийн ажил, 2 дугаар үе шат /Хөвсгөл/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XX-25
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн нисэх буудлын аэродромын өргөтгөл, хүчитгэлийн ажил, 2 дугаар үе шат /Хөвсгөл/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 300000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 3 жилийн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь 5 000 000 000 /таван тэрбум/ төгрөгөөс багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 2 000 000 000 /хоёр тэрбум/ төгрөгөөс багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2010, 2011, 2012 он/
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жил буюу 2008-2012 онуудад доод тал нь нэг удаа 3 000 000 000 /гурван тэрбум/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 12-р сарын 16 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 12-р сарын 16 -ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435