Огноо: 2013-11-20
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2013-12-25
Тендер шалгаруулалтын нэр: Олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл арга хэмжээ /Төв, Хөшгийн хөндий/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-А-2013/XX-23
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл арга хэмжээ /Төв, Хөшгийн хөндий/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 300000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: - Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн гурван жилд буюу 2010, 2011, 2012 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна.
Тендерийг 2013 оны 12-р сарын 25 -ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 12-р сарын 25 -ний өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435