Огноо: 2014-01-21
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-02-21
Тендер шалгаруулалтын нэр: Дулааны цахилгаан станц 2-ын Р-4 /АК-6/ турбины шинэчлэлийн ажил /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.65
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Дулааны цахилгаан станц 2-ын Р-4 /АК-6/ турбины шинэчлэлийн ажил /Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2012, 2013 он) Тендерийн материалд санхүүгийн тайлангийн мэдээллийн хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем нь Үндэсний татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас борлуулалтын орлого, татварын өрийн талаарх мэдээллийг шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх үнийн дүнгийн нийлбэр тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна. Уг ажлын гэрээ, ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 03.8.1. 450°С температуртай, 40.0-өөс доош кгх/см2 даралтанд ажилладаг тоноглолын угсралт, засвар
Тендерийг 2014 оны 02-р сарын 21 -ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 02-р сарын 21 -ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435