cover

Огноо: 2014-02-12
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-03-14
Тендер шалгаруулалтын нэр: Эмчилгээ оношлогооны хэмжих хэрэгслийг шалгах, тохируулах, баталгаажуулах лаборатори байгуулах (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг)
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-IX.3.1.1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Эмчилгээ оношлогооны хэмжих хэрэгслийг шалгах, тохируулах, баталгаажуулах лаборатори байгуулах (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг) -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 20000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 2 жил /2012, 2013 он/-ийн борлуулалтын орлогын дундаж 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2011, 2012/ он Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана. Гадаадын этгээд сүүлийн 2 жил /2011, 2012/ оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлэх ба холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдэл ирүүлэх.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2012-2013 онуудын аль нэг жилд лабораторийн хэмжих хэрэгсэл нийлүүлсэн байх.
Тендерийн хамт 5,889,000 /таван сая найман зуун наян есөн мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 03-р сарын 14 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 03-р сарын 14 -ний өдрийн 14 цаг 10 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Сүвэн-Уул ХХК Багц 1 569,769,000₮ 2014-04-25

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Медимпекс интернейшнл ХХК Багц 1 583,826,000₮ ТБОНӨХБАҮХАТХуулийн 14.1.2 Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй Тендер нээсэн өдрөөр буюу 2014.03.14-ний өдрийн байдлаар татварын өрийн талаарх лавлагаа авахад 5000 төгрөгийн өртэй гарсан байна.
2 Интер Сайнс ХХК Багц 1 434,300,100₮ - Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг монгол хэл дээр орчуулж ирүүлээгүй. - Усан банны термометр шалгах ажлын хэсэг нь дугуй хэлбэртэй байна. - (-100 ~450) °С гэж ирүүлсэн байна.
3 Комфорт импекс Багц 1 579,750,850₮ - ТОӨЗ 11.1 Тендерийн хэл нь: Монгол хэл дээр байна. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг монгол хэл дээр орчуулж ирүүлээгүй. - ТОӨЗ 18.1 (г) Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012-2013 онуудын аль нэг жилд лабораторийн хэмжих хэрэгсэл нийлүүлсэн байх. Гэрээг дүгнэсэн актыг хавсаргаж ирүүлэх. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлээгүй. - ТОӨЗ 18.2 (д) Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он Түншлэлээр орсон “Эе-Эв” ХХК нь 2012 онд алдагдалтай ажилласан. - ТОӨЗ 18.3 Тендерт оролцогч түншлэл нь 18.2(а) ба (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 18.2 (а), (б), (г) -д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд түншлэлийг тухайн чадварын шаардлагуудыг хангаагүй гэж үзэж тендерээс нь татгалзана. Түншлэлээр орсон “Эе-Эв” ХХК нь борлуулалтын хэмжээний 25 хувь буюу 75 сая төгрөгтөө хүрээгүй.
4 Альфалимит ХХК Багц 1 532,235,000₮ 2012, 2013 оны борлуулалтын орлогын дундаж 300,000,000 төгрөг хүрээгүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.