cover

Огноо: 2014-03-05
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-04-04
Тендер шалгаруулалтын нэр: Газар хөдлөлтийн багаж, тоног төхөөрөмж
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XVII.2.3.3

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Газар хөдлөлтийн багаж, тоног төхөөрөмж -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 2 жил /2012, 2013 он/-ийн борлуулалтын орлогын дундаж 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жил /2012, 2013/ оны шаардлагатай мэдээллийг шалгана.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2012-2013 онуудын аль нэг жилд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байх.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

    шаардлагагүй

Тендерийн хамт 4051000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04-р сарын 04 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04-р сарын 04 -ний өдрийн 14 цаг 10 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Эм Би Эй Эс ХХК Багц 1 399,850,000₮ Техникийн тодорхойлолт - Өргөн зурвасын (120 сек – 50Гц) 3 тэнхлэгт сейсмометр, дижитайзерийн цогц буюу газар хөдлөлтийг бүртгэх нүүдлийн станц гэснийг 30 сек – 50 Гц гэж ирүүлсэн нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэхгүй байна. - Дижитайзерийн ажлын диапазоны хувьд -55-аас +65 хэмд ажиллах чадвартай гэснийг -300-аас +600 гэж ирүүлсэн нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэхгүй байна. - Сейсмометрийн ажлын диапазоны хувьд -55-аас +65 хэмд ажиллах чадвартай гэснийг -400-өөс +550 гэж ирүүлсэн нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэхгүй байна. - CD1.0/1.1 сүлжээний протоколоор өгөгдөл дамжуулах интерфэйстэй байх гэснийг Ирүүлээгүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.