Огноо: 2014-04-02
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-05-02
Тендер шалгаруулалтын нэр: 35 кВ-ын 25 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц /Баян-Өлгий, Сагсай, Улаанхус сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXVI.1.37
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос 35 кВ-ын 25 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц /Баян-Өлгий, Сагсай, Улаанхус сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээний дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил (2011, 2012, 2013)
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 1.3.3. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/ боловсруулах Тусгай зөвшөөрөлтэй байна. 2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 03.2.3: 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засвар, бусад дагалдах үйлчилгээ үзүүлэх Тусгай зөвшөөрөлтэй байна. 2.1.2: Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл)
Тендерийг 2014 оны 05-р сарын 02 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05-р сарын 02 -ний өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435