Огноо: 2014-04-07
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-05-09
Тендер шалгаруулалтын нэр: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын өргөтгөл /Говь-Алтай, Есөнбулаг сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXII.1.1.16
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын өргөтгөл /Говь-Алтай, Есөнбулаг сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2012, 2013 он) Тендерийн материалд санхүүгийн тайлангийн мэдээллийн хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд Цахим худалдан авах ажиллагааны систем нь Үндэсний татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн сангаас татварын өрийн талаарх мэдээллийг, Сангийн яамны e-balance системээс борлуулалтын орлогын мэдээллийг тус тус шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:Үүнд
2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)
2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоодохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоногтөхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)
Тендерийг 2014 оны 05-р сарын 09 -ний өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05-р сарын 09 -ний өдрийн 15 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435