Огноо: 2014-04-10
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-05-29
Тендер шалгаруулалтын нэр: Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрын гадна инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XXI.2.1
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрын гадна инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэгэн жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012, 2013 онуудын санхүүгийн тайлангийн мэдээллийг цахим системээс шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудад аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ашиглалтанд хүлээлгэн өгсөн актыг хавсаргана.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт. (Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн холбогдох заалтыг дүйцүүлэн тооцно)
Тендерийг 2014 оны 05-р сарын 29 -ний өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05-р сарын 29 -ний өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435