Огноо: 2014-05-12
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2014-06-12
Тендер шалгаруулалтын нэр: Телекамерын систем /Баян-Өлгий, Өлгий сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2014-XIV.1.3.3
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Телекамерын систем /Баян-Өлгий, Өлгий сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2012, 2013 он)-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012, 2013/ /Санхүүгийн тайланг тендерийн саналдаа хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас шаардлагатай мэдээллийг шалгана./
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2011-2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 1. Харилцаа холбооны зохицуулах хорооны “Б” ангиллын тусгай зөвшөөрөл эсвэл Барилга угсралтын 2.2.2 тоот сүлжээ, холбоо, дохиолол угсрах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. 2. Барилга хот байгуулалтын яамны 2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35кВ хүртэл/ угсралтын тусгай зөвшөөрөл эсвэл Эрчим хүчний яамны 03.2.1. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцы угсралт, засвар 0,4-10 кВ.
Тендерийг 2014 оны 06-р сарын 12 -ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 06-р сарын 12 -ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435