cover

Огноо: 2015-03-13
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-04-13
Тендер шалгаруулалтын нэр: Сургуулийн дотуур байрын барилга, 100 ор /Баян-Өлгий, Сагсай сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/IX.1.1.156

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Сургуулийн дотуур байрын барилга, 100 ор /Баян-Өлгий, Сагсай сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 330.000.000 /гурван зуун сая/ төгрөгөөс доошгүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй барилга угсралтын ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга, хот байгуулалтын яам: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/, 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт (Хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9).
Тендерийн хамт 9800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 04-р сарын 13 -ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04-р сарын 13 -ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцохгүй
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 "Агайын" ХХК Багц 1 929,900,000₮ 0000-00-00

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 "Лана" ХХК Багц 1 979,280,324₮
Хөнгөлөлттэй үнэ: 977,280,324₮
Хаан банкны 9,800,000 /есөн сая найман зуун мянга/ төгрөгийг 2015-06-24-ний өдрийг дуустал гэж ирүүлсэн тул шаардлага хангаагүй.
2 "Көркем" ХХК Багц 1 979,831,258₮
Хөнгөлөлттэй үнэ: 959,000,000₮
Туслан гүйцэтгэгч "Нармаржан" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрээний хувийг ирүүлээгүй тул шаардлага хангаагүй.
3 "Жол" ХХК Багц 1 952,647,911₮ Ерөнхий инженерт замын инженер санал болгосон тул шаардлага ханаагүй.
4 "Көшелик" ХХК Багц 1 977,093,016₮
Хөнгөлөлттэй үнэ: 909,999,999₮
Цахилгааны инженерт цахилгааны техникч санал болгосон, каран, экскаватарийн түрээсийн гэрээ албажаагүй, туслан гүйцэтгэгч "Кендала" ХХК, гэрээ шаардлага хангаагүй тул шаардлага хангаагүй.
5 Буянтын боргио ХХК Багц 1 938,894,000₮ Ерөнхий инженерт барилгын техникч санал болгосон тул шаардлага хангаагүй.
6 "Монстрой Эра" ХХК Багц 1 972,000,000₮ Тендерт дулааны инженер санал болгоогүй.
7 "Цагаанбөлбөө" ХХК Багц 1 961,369,000₮ Түншлэгч "Ховд Шинэ сар" ХХК нь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээг ирүүлээгүй.
8 "Толхын Ойл" ХХК Багц 1 955,497,545₮
Хөнгөлөлттэй үнэ: 931,497,545₮
Ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2016-07-20-д дуусахаар санал болгосон тул шаардлага хангаагүй.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.