Огноо: 2015-03-25
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-04-27
Тендер шалгаруулалтын нэр: Төв эмнэлгүүдийн эмчилгээний ор хэрэгсэл, багаж шинэчлэл /Улаанбаатар/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/XYI.1.3.19
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Төв эмнэлгүүдийн эмчилгээний ор хэрэгсэл, багаж шинэчлэл /Улаанбаатар/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
- Багц 1 - Улсын II төв эмнэлгийн тоног төхөөрөмж 5000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
- Багц 2 - Төв эмнэлгийн ор хэрэгсэл 5500000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2012, 2013, 2014 он)-үүдийн борлуулалтын орлогын нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн 80 хувиас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх. Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбар хувийг ирүүлнэ.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийг 2015 оны 04-р сарын 27 -ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04-р сарын 27 -ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435