cover

Огноо: 2015-04-10
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-05-11
Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засвар /Улаанбаатар/ (Багц 1, 3)
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/XYI.1.2.2

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засвар /Улаанбаатар/ (Багц 1, 3) -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

  • Багц 1 - Багц-1: “Амгалан амаржих газрын барилгын засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/” 1481010 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 3 - Багц-3: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын засвар” 2647020 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: багц 1,3-т тус бүр төсөвт өртгийн 30%-иас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: өөрийн материалд заавал хавсарган ирүүлэх шаардлагагүй.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай: - 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт, - 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, - 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт (хуучнаар 2.2.2, 2.2.4, 2.2.9)

Тендерийг 2015 оны 05-р сарын 11 -ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05-р сарын 11 -ний өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Цагаан удам ХХК Багц 1 121,202,386₮ 2015-06-23
2 Аз Өрнөх ХХК Багц 3 258,435,783₮ 2015-06-03

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Тамга-Уул ХХК Багц 1 142,890,800₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
2 Тэгш хүрээ” ХХК Багц 1 143,610,533₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
3 “Си Эйч Би Жи констракшн” ХХК Багц 1 142,504,553₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
4 Жоншт ХХК Багц 1 141,615,129₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
5 Люкс сити ХХК Багц 1 146,699,073₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
6 Цэлмэг ази констракшн ХХК Багц 1 129,554,705₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
7 Аз Өрнөх ХХК Багц 1 143,985,587₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
8 Бөөрөг дэлийн элс ХХК Багц 1 134,081,834₮ шаардлагад нийцэж байгаа боловч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.