cover

Огноо: 2015-04-20
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-05-20
Тендер шалгаруулалтын нэр: Аймгуудын Зооноз өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төвийн тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/XYI.1.3.4

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгуудын Зооноз өвчин судлалын төв, Уламжлалт анагаах ухааны төвийн тоног төхөөрөмж /улсын хэмжээнд/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

  • Багц 1 - Зооноз өвчин судлалын төвийн тоног төхөөрөмж 1855000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
  • Багц 2 - Уламжлалт анагаах ухааны тоног төхөөрөмж 2205000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил (2013, 2014 он)-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил.
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх. /Бараа нийлүүлсэн гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн актын хуулбарыг ирүүлнэ/. Ижил төстэй ажилд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагыг тооцно.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийг 2015 оны 05-р сарын 20 -ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05-р сарын 20 -ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435

Тендерт шалгарсан байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Гэрээ байгуулсан дүн Гэрээ байгуулсан огноо
1 Медстар Эрдэнэ Багц 1 179,900,000₮ 2015-06-22
2 Омбол ХХК Багц 2 198,600,000₮ 2015-06-22

Тендерт оролцсон байгууллагууд

# Тендерт оролцогчийн нэр Багцын нэр Санал болгосон үнэ Шалгараагүй шалтгаан
1 Сүвэн-Уул ХХК Багц 1 158,298,800₮ Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерт ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй. Ус нэрэгчийн цахилгаан тэжээл 220/380, 50 Гц гэж заасан байхад 380, 50 Гц гэж ирүүлсэн байгаа нь шаардлага хангахгүй байна. Мөн хөргөгчний чадал 250-300 Вт ихгүй гэж заасан байхад 200 Вт гэж санал болгосон байгаа нь шаардлагад нийцээгүй байна.
2 Баянголмед ХХК Багц 1 165,098,740₮ Татварын ерөнхий газраас авсан лавлагаагаар тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2015 оны 05-р сарын 20-ны өдрийн байдлаар танай компани 17,848.7 мянган төгрөгийн татварын өртэй тул шаардлага хангаагүй.
3 Медимпекс интернейшнл ХХК Багц 1 157,575,000₮ Автоклавын цахилгаан зарцуулалт 2,5 кВт ихгүй байх гэж заасан байхад 3,0 кВт санал болгосон байгаа нь шаардлагад нийцэхгүй байна. Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерт ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй. Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцох тухай алба бичгийг Эрүүл мэнд, спорты яамнаас ирүүлсэн. /Эрүүл мэнд, спорты яамнаас ирүүлсэн бичгийг хавсаргав/
4 Чоногол трейд ХХК Багц 1 154,506,000₮ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээний нотлох баримтыг ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй бөгөөд Капитал банкнаас 600,000,000.0 төгрөгийн зээл авсан тухай 2015-03-04-ний өдрийн зээлийн гэрээ ирүүлсэн уг зээлийг авч ашигласан байна.
5 Монос фарм трейд ХХК Багц 1 96,693,450₮ Автоклавын үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг All Pro Croporation Co.,LTD гэж ирүүлсэн боловч олон улсын чанары гэрчилгээ CE нь Shandong Xinhua Medical Instrument Co.,LTD-ийн нэр дээр ирүүлсэн нь зөрүүтэй байна. Мөн автомаксыг нийлүүлэхээр санал болгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг Global Holding Group Co.,LTD-иар ирүүлсэн боловч чанарын гэрчилгээ CE нь Тайжоу Гуйнгфенг Пластик Co.,Ltd-ийн нэр дээр ирүүлсэн. Иймээс аutoclave, automax-ын үйлдвэрлэгчийн зөвшөөрөл барааны чанарын гэрчилгээ хоорондоо зөрүүтэй байгаа нь шаардлагад нийцээгүй байна. Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерт ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг МАЯГТ №: ТШМ-4-ийн дагуу ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна.
6 Интер Сайнс ХХК Багц 1 113,650,000₮ Автоклавын чанарын гэрчилгээ СE-ийг Biobase Biodustry (Shandong) Co.,Ltd–ийн нэр дээр ирүүлсэн байхад үйлдвэрлэгчийн зөвшөөрөл нь уг компани дээр ирүүлээгүй өөр үйлдвэрлэгчийн нэр дээр ирүүлсэн зөрүүтэй байгаа нь шаардлагад нийцэхгүй байна. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг МАЯГТ №: ТШМ-4-ийн дагуу ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна.
7 Ашид буян ХХК Багц 1 127,681,730₮ Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерт ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй. Тендерт санал болгож буй барааны үнийн хуваарийг ирүүлээгүй байгаа нь шаардлага хангаагүй байна.
8 Космос тек монгол ХХК Багц 1 121,991,800₮ Автоклавын цахилгаан зарцуулалт 2,5 кВт-аас ихгүй гэж заасан байхад 3,8 кВт-ыг санал болгосон байгаа нь шаардлагад нийцэхгүй байна. Мөн хөргөгчний чадал 250-300 Вт ихгүй гэж заасан байхад 176 Вт гэж санал болгосон, температурын хязгаар +2+100С гэж заасан байхад +2+80С гэж санал болгосон байгаа нь шаардлагад нийцэхгүй байна. Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерт ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй.
9 Диасис Монголиа ХХК Багц 1 164,110,000₮ Тендерт Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер санал болгоогүй байгаа нь шаардлагад нийцэхгүй байна.
10 Баянголмед ХХК Багц 2 218,170,682₮ Татварын ерөнхий газраас авсан лавлагаагаар тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2015 оны 05-р сарын 20-ны өдрийн байдлаар танай компани 17,848.7 мянган төгрөгийн татварын өртэй тул шаардлага хангаагүй.
11 Монос фарм трейд ХХК Багц 2 213,300,000₮ Аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлээгүй. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлүүдийг МАЯГТ №: ТШМ-4-ийн дагуу ирүүлээгүй. Мөн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27.4-д заасны дагуу танай ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзлаа.
12 Сүвэн-Уул ХХК Багц 2 182,826,000₮ Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг тендерт ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцээгүй. Татлагын орын татах хурд 7 мм/секунд+20%, суллах хурд 8 мм/секунд+20% гэж заасан байхад орхигдуулсан тодорхойгүй, цахилгаан төөнүүрийн долгионы урт, нягтшил нь тодорхой бус орхигдуулсан байгаа нь шаардлагад нийцээгүй байна. Мөн өндөр, жин хэмжигч М308800, М310017 загварыг тус тус санал болгосон, зүүний аппаратын давтамж байхгүй байгаа нь шаардлагад нийцээгүй байна.
13 Ашид буян ХХК Багц 2 199,902,120₮ Аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлээгүй байгаа нь шаардлага хангаагүй. Пульсоксометрийн судасны цохилт болон дохиолол нь барааы каталогид байхгүй орхигдсон, Татлагын орын татах хурд 7 мм/секунд+20%, суллах хурд 8 мм/секунд+20% гэж заасан байхад орхигдуулсан тодорхойгүй, Цахилгаан зүүний аппаратын ажлын давтамж, хэрэглэх чадал нь барааны каталогид байхгүй, Мөн цахилгаан төөнүүрийн долгионы урт, нягтшил нь барааны каталогид байхгүй тендерт санал болгоогүй байгаа нь шаардлагад нийцэхгүй байна.
© Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2017.