Огноо: 2015-04-24
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2015-05-25
Тендер шалгаруулалтын нэр: Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/
Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2015/XYI.1.3.11
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн 2 жил /2013, 2014 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50% хувиас багагүй байх
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендерт оролцогчдын татвар төлөлт, санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жил /2013, 2014/ оны шаардлагатай мэдээллийг шалгана.
- Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ижил төстэй ажлын туршлага: Сүүлийн 2 жил буюу 2013-2014 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх /Ижил төстэй бараа гэдэгт эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж, борлуулж, импортолж байсан туршлагыг авч үзнэ./
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх
Тендерийг 2015 оны 05-р сарын 25 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05-р сарын 25 -ний өдрийн 15 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар.
Цахим систем /www.tender.gov.mn/, Утас: 62263014, 62263435